"ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР" - ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 оноос жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан тэмдэглэх болсноор эдүгээ 10 дахь жилтэйгээ золгож байна. Жил бүр 3,5 сая гаруй хүүхэд 5 хүртлэх насандаа хүрэлгүй амь насаа алдаж байгаа бөгөөд тэдний эндэгдлийн гол шалтгаан нь амьсгалын замын ба гэдэсний халдварт өвчин байдаг. /Үүнд: гепатит, цусан суулга, гэдэсний балнад, иж балнад, гар хөл амны өвчин, цагаан хорхой, хялгасан хорхой,туузан хорхой, бэтэг, бруцеллёз, томуу, томуу төст өвчнүүд, шувууны томуу, А(H1N1) гэх мэтийн шинэ вирүсүүд, уушигны хатгаа, менингококкт халдвар, шархны халдвар, хүйн халдвар, нүдний үрэвсэл, суулгат халдварт өвчнүүд/ Тиймээс ч гараа зөв угаах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга гэдгийг ойлгуулах зорилготойгоор "Дэлхийн гар угаах өдөр" - ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай сургууль тус өдрийг угтан эрүүл мэндийн "Жаргалан" бүлгэмийн сурагчдаас 1 дүгээр ангийн бяцхан дүү нартаа гараа зөв угаах дадлыг зааж, сургуулийн нийт сурагчдад гар угаах зөвлөмжийг бэлтгэн тараалаа.
No comments:
Post a Comment