Wednesday, October 17, 2018

"СУРГУУЛИЙН ОРЧИНД ГАР УТАС, ЦАХИМ ХЭРЭГСЭЛ БОЛОН СҮЛЖЭЭГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ" батлагдлаа. 

БСШУСЯамны сайдын 2018.09.28 - ны А/608 тоот тушаалаар сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгсэл болон сүлжээг зохистой хэрэглэх журам батлагдсан. Тус журмын дагуу багш болон суралцагч, хичээлд суухаар ирсэн эцэг эх, асран хамгаалагч нар гар утас, түүнтэй адилтгах цахим хэрэгслээ унтраасны дараагаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. Мөн эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ хичээлийн цагаар холбогдох шаардлага гарсан тохиолдолд сургуулийн чухал шаардлагатай үед холбогдох утасруу залган холбогдох боломжтой юм. /Чухал шаардлагатай үед холбоо барих утасны жагсаалтыг анги танхимууд, үйл ажиллагааны мэдээллийн самбар, сургуулийн блог хуудас, Dundgovi.gov.mn сайтын сургуулийн мэдээллийн хэсгээс харж болно./
Сурагчдыг цахим орчинд соёлтой оролцох дадлыг сурталчлах чиглэлээр "UNFRIEND CHALLENGE" - д нэгдэн, цахим орчинд өөрийгөө хамгаалах дадлыг олгох сургалтыг дунд ангийнханд зохион байгуулсан ба эцэг эх асран хамгаалагч та бүхэн өөрийн хүүхдээ цахим донтолт болон халдлага, гадуурхалд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч, эрсдэлтэй байдал үүссэн тохиолдолд цахим донтолт болон халдлага, гадуурхалд өртсөн тохиолдолд сургуулийн хүүхэд хамгааллын нэгжид /сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн захирал нарт/ хандан, хамтран ажиллахыг хүсье. 




No comments:

Post a Comment

Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...