"БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ"
"ЭКО АЯЛАЛ - ОРОН НУТАГ СУДЛАЛ "
Дэлхийн банкнаас санхүүжүүлэн БСШУЯамнаас
хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл хөтөлбөрт “Орон нутгийнхаа түүх, соёл, үнэт өв, дурсгалт газруудын мэдээлэл бүхий
сан бүрдүүлж, түүнтэй танилцах боломжийг сурагчдад олгох, өөрийн орон нутгаараа
бахархах сэтгэлгээг хүүхэд бүрт төлөвшүүлж, орон нутгаа танилцуулах чадамж
бүхий “Хөтөч хүүхдүүд” – ийг бэлтгэн, “Залуу байгальч” клубыг байгуулах”
зорилго бүхий “Эко аялал - Орон нутаг судлал” төслийг бичиж, 2016.10 - 2017.06 сар хүртэл хэрэгжүүллээ. Тус төслийн хүрээнд сумын түүхэн дурсгалт
газруудаар бага ангийн сурагчдыг 3 маршрут болгон аялуулж, түүхийн дурсгалаа
мэддэг, өөрийн орон нутгаараа бахархах сэтгэлгээтэй, уламжлал ёс заншлаасаа
суралцсан орон нутгаа танилцуулах чадамж бүхий хөтөч хүүхдүүдийн тоог 28,3
хувьд хүргэн, тэдгээр сурагчдын зүгээс нийт сурагчид, багш ажилтнууд, эцэг
эхчүүддээ түүхэн дурсгалт газруудаар аялсан аяллын маршрутаа танилцуулах
сургалт мэдээлэл хийн, сургуулийн мэдээ сониноор дамжуулан амжилт бүтээл гаргасан
багш сурагчдаа алдаршуулах ажлыг зохион байгуулж, эко аялал мэдээллийн
самбараар төслийн үйл ажиллагааг нээлттэй сурталчилснаар нийт сурагчид орон
нутгийн түүх соёлоо мэдэх, бахархан танилцуулах чадамж төлөвшсөн. Төслийн хаалт
болгон хүүхдүүдийн аяллын тэмдэглэл ном, CD – г хэвлэн олны хүртээл болголоо.
No comments:
Post a Comment