"БИЕ БИЕНЭЭСЭЭ СУРАЛЦАЖ ХӨГЖЬЕ" ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.
"Бие биенээсээ суралцаж хөгжье" өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн говийн бүсийн чуулга уулзалтыг аймгийн ГХУСАЗСЗөвлөл, БСУГ, ХГБХГ-тай хамтран 2018.09.29-2018.10.01-ны хооронд Адаацаг сумын нутаг дэвсгэрт байрлах "Бүрдийн уянга" зусланд зохион байгууллаа.
Уулзалтанд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцож, тэднийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бие биенээсээ харилцан туршлага солилцох, зэрэг олон ажил, арга хэмжээг амжилттай зохион явууллаа.
No comments:
Post a Comment