Saturday, October 20, 2018

Сургууль, дотуур байрын орчинд "ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ" - г хийж, эрсдэлт нөхцлийг бууруулах арга хэмжээг авлаа. 

Сургуулийн захирлын 2016 оны 04 сарын 22 - ны өдрийн А/01тоот тушаалаар байгуулагдсан ХАБЭА - н орон тооны бус зөвлөлөөс 2018.09.10 - нд БСШУССайдын 2018.07.31 - ний өдрийн А/476 тоот тушаалын хавсралтын 6.2.3, Дундговь аймгийн БСУГ - ын 2018.09.10 - ны өдрийн 125 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн сургууль дотуур байрын орчинд урьдчилан сэргийлэх үзлэг, эрсдэлийн үнэлгээг хийж, сургуулийн нярав, дотуур байрын багш, анги удирдсан багш нарт орчны эрсдэлийг бууруулах чиглэлээр хийх нийт 32 шаардлагыг хүргүүлэн, 2018.09.21 - ний өдөр мэдэгдэх хуудсаар өгсөн зөвлөмжийг шалган хүлээж авлаа. Тус үнэлгээний хүрээнд анги танхим, сургууль, дотуур байрын орчинд эрүүл мэндийн булан, цахилгааны аюулгүй байдал, цонхны дулаалга, шатны болон хашаа хайсны аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангалтын чиглэлээр нийт 1.026.000 төгрөгийн ажлууд хийгдсэн байна.

No comments:

Post a Comment

Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...