"ЗАЛУУ БАЙГАЛЬЧ - НОГООН ИРЭЭДҮЙ"
Бага боловсролын чанарын шинэчлэл төслийн
хүрээнд “Залуу байгальч – Ногоон ирээдүй” төслийг амжилттай хэрэгжүүлж, бага
ангийн сурагчдын унших, бичих, ярих, нэгтгэн дүгнэх чадваруудыг ахиулах
зорилгоор ажиглалтын тэмдэглэл хөтлүүлэх, сурч хөгжих эко орчин бүрдүүлэх
чиглэлээр мод /8 нэр төрлийн 250 суулгац/, цэцэг /12 төрлийн тасалгааны цэцэг/,
8 нэр төрлийн хүнсний болон хүлэмжийн ногоо тариалалт, ургуулалт, арчилгааг
биечлэн гүйцэтгүүлэх, өөрсдийн туршлагаар “Залуу байгальч – Ногоон ирээдүй”
гарын авлагыг бүтээх, үйл ажиллагаагаа эцэг эх, сум орон нутагт танилцуулан
сурталчлах ажлуудыг зохион байгуулсан төдийгүй 2018 оны 9 дүгээр сард төмс - 53 кг, улаан манжин - 22 кг, лууван - 32,2 кг, өргөст хэмх - 10 кг, амтат чинжүү - 4,5 кг, сонгино - 5 кг тус тус хураан авлаа.
2018 оны 5 дугаар сараас “Залуу байгальч –
Ногоон ирээдүй” төслийн үйл ажиллагаа, зохистой, үр ашигтай тариалалтын
мэдээллийг багтаасан 4 нүүр 14 хоног тутмын
*Өсвөрийн экологичид* сонины 2 дугаар, “Залуу байгальч – Ногоон ирээдүй”
ном, бага ангийн байгалийн ухааны хичээлүүдэд хэрэглэгдэх тараах материал,
үзүүлэн 250 ширхэгийг тус тус хамтаараа эрхлэн гаргаж, мөн аймгийн БОАЖГазраас
зохион байгуулсан “Байгаль хамгаалахад хүүхдийн оролцоо – Эко чуулган” – д 5 хүүхэд
1 багшийн хамтаар оролцон, 2 жил дарааллан хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаа
үр дүнгээ туршлага болгон хуваалцсан зэргээр тус төслийг 92,8 хувийн гүйцэтгэлтэйгээр
амжилттай хэрэгжүүлэн ажилласнаар сурагчдын асуулт асуух арга барил
нь 33.6 хувиас 54 хувь болж, таамаглал
дэвшүүлэх арга
барил нь 43.8 хувиас 58.1 хувь болж, туршилт
төлөвлөх арга барил 37.7 хувиас 50 хувь болж, мэдээлэл боловсруулах
арга барил 38.7 хувь байснаас 57.1 хувь болж, дүгнэлт
гаргах арга барил нь
43.8 хувиас 61.2 хувь болж, таамаглал
батлах арга барил эзэмшсэн сурагчдын тоо нь 38.7 хувиас 56.1 хувь болж өссөн ахиц
гарсан байна.
No comments:
Post a Comment