Thursday, October 11, 2018

"ХҮҮХДИЙН 8 ДУГААР ЧУУЛГАН" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  "Хүүхдийн аюулгүй хамгаалагдсан байдал - хүүхдэд ээлтэй орон нутаг" агуулга дор сумын хүүхдийн 8 дугаар чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
Чуулганы үйл ажиллагаанд хүүхдүүд, эцэг эхчүүд, сум, байгууллагын удирдлагууд, сумын цагдаагийн хэсэг, аймгийн Онцгой байдлын газрын дадлагажигч оюутан н.Батбаяр, ДЗОУБ - ын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтан н.Мөнхжаргал нарын 75 хүн оролцсон бөгөөд хүүхдүүд эцэг эхчүүдийн хамтаар тулгамдсан асуудал болон хүүхдэд ээлтэй орон нутаг болоход байгууллага бүр үйл ажиллагаагаандаа юуг хэрхэн тусгах тухайд хэлэлцэн уриалга гаргаж, оюун ухаанаа уралдуулсан тоглоом наадгайгаар өрсөлдөн шилдгээ шалгаруулж, хүүхдийн элчийн сонгуулиа хийлээ. Оролцогчдын олонхийн саналаар англи хэлний багш С.Уранбайгаль хүүхдийн элчээр сонгогдон андгай өргөн, батламжаа гардлаа. 





No comments:

Post a Comment

Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...