Wednesday, December 26, 2018

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан дотоод сургалтууд зохион байгуулагдаж эхэллээ.

2018.12.25 - ны өдөр сургуулийн захирал Н.Долгоржав багш ажилтнуудад 



  1. Багшийн хөгжлийн тухай хууль 
  2. Багшийн хөгжлийн дэвтэр 
  3. Багш ажилтнуудын ёс зүй 
  4. БМДИ - ийн үндсэн сургалт
  5. Сургуульд суурилсан хичээл судалгаа 
  6. ЕБС - ийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт 
  7. БМДИ, Unitel - ээс хамтран зохион байгуулж буй уралдаануудын талаар мэдээлэл, сургалт зохион байгууллаа. 

Засгийн газрын 276 дугаар тогтоол, БСШУСЯамны сайдын А/608 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллах суурь боломж бүрдлээ. 

2018.12 дугаар сараас сургууль, сургалтын байгууллагын орчинд гар утас, түүнтэй адилтгах цахим хэрэгсэл ашиглахгүй байх тогтоол, журмыг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд, суралцагсдад яаралттай үед холбоо барих боломжгүй хүндрэлтэй тал байсныг сургууль дээр 83129070, дотуур байран дээр 98961323 суурин G - Mobile утаснуудыг байршуулж, байнгын ажиллагаатай болголоо. 
"Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь" сэдэвт үндэсний 11 дэх удаагийн уралдааны Тэргүүн байр тодорлоо. 

2018 оны "Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь" сэдэвт үндэсний 11 дэх удаагийн уралдаан 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тус илтгэлийн уралдаанд Математик, физикийн багш Төрбатын Буянтогтохын "Дүрсийг параллель зөөлтөөр хувиргах" сэдэвт бүтээл Тэргүүн байранд шалгарч, улсын уралдааныг манлайллаа. Хамт олныхоо болон эрхэм эцэг эхчүүд, бяцхан суралцагчдынхаа нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлж, ажил хөдөлмөрийн гялалзсан их амжилтыг хүсэн ерөөе. 

Tuesday, December 11, 2018

"ЭХ ХЭЛ БИЧИГ" - ийн хичээлийн "Мэргэжлийн 7 хоног" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

2018.12.03 - 07 хооронд Эх хэл бичгээ хүндэтгэн сурталчилж, бахархан түгээх 7 хоногийн аяныг Бага ангийн заах аргын нэгдэл, Хэл, Уранзохиолын багшийн хамтаар амжилттай зохион байгуулж дууслаа. Тус аяны хүрээнд сургуулийн нийт сурагчид болон Төрийн албан хаагчид, иргэдийг нийтэд нь хамруулан : 

Сурагчдын дунд : 
  1. Хуулан бичлэгийн уралдаан /Монгол бичиг болон кирилл/ - 1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд С.Уранбайгаль багштай 8а анги 
  2. Цээжээр бичих уралдаан -  1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд 77,7 оноогоор О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд 70,5 оноогоор С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд 70 оноогоор Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд 68 оноогоор М.Пүрэвсүрэн багштай 6а анги 
  3. Үсэглэлийн хаад - Тэргүүн байранд Э.Лхагвасүрэн ахлагчтай 6а ангийн 1 дүгээр баг, Дэд байранд Т.Дамдинбазар ахлагчтай 6а ангийн 2 дугаар баг 
ТАХаагчдын дунд : 
  1. Хуулан бичлэгийн уралдаан /Монгол бичиг болон кирилл/
  2. Миний нэрийн хуудас /гарын үсгийн уралдаан/
  3. Уран бичлэгийн уралдаан 
  4. Үсэглэлийн хаад тэмцээнүүдийг зохион байгуулж, нийлбэр дүнгээр Тэргүүн байранд ЗДТГазрын хамт  олон, Дэд байранд Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарлаа. 








Sunday, December 9, 2018

"Багш ажилтнуудтай ёс зүй, сахилга хариуцлагын гэрээ" - г шинэчлэн байгууллаа. 

БСШУССайдын 2018.05.01 - ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, БСШУССайдын 2018.07.31 - ний А/476 дугаар тушаалыг тус тус үндэслэн, 2018.12.04 - ний өдөр байгууллагын багш ажилтан, ажиллагсад нийт 34 хүнтэй сургуулийн ёс зүйн зөвлөл, сургуулийн захирал нар гэрээ байгуулан, ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр сургалт мэдээлэл өглөө.



Tuesday, December 4, 2018

"МАТЕМАТИК" - ийн хичээлийн "МЭРГЭЖЛИЙН 7 ХОНОГ" зохион байгуулагдлаа. 

2018.11.26 - 30 өдрүүдэд Математикийн хичээлийн мэргэжил сурталчилах 7 хоногийн хүрээнд : 
  • 6 - 9 ангийн сурагчдын дунд математик, сэтгэх чадварын энгийн түвшний мэдлэг шалгах 200 асуулт бүхий "АХА" тэмцээн - Тэргүүн байр 7а ангийн сурагч Э.Мөнххүслэн, Дэд байр 7а ангийн сурагч Э.Лхагвадорж, Гутгаар байр 8а ангийн сурагч Б.Долгормаа 
  • 6 - 9 ангийн сурагчдын дунд "Алгебрийн илэрхийлэл" нэгж хичээлийн хүрээнд "Дэвжээ" тэмцээн - Тэргүүн байранд М.Пүрэвсүрэн багштай 6а анги, Дэд байранд Э.Энхжаргал багштай 7а анги
  • 6 дугаар ангид "Гурвалжны тэнцэтгэл биш" үзүүлэх хичээл 
  • Математикийн цаг сонины нэрэмжит олимпиадыг 2 - 9 дүгээр ангийн сурагчдын дунд тус тус амжилттай зохион байгууллаа. 







Tuesday, November 20, 2018

ЛУУС СУМЫН ЕБС - д НЯРАВЫН АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА. 

2018.11.26 - ны өдрийг дуустал материалыг сургуулийн бичиг хэргийн ажилтан дээр хүлээн авна. Дэлгэрэнгүйг дараах линкээр орж харна уу. 


http://www.dundgovi.gov.mn/data/main/main1542776230.pdf
ӨМӨЗО - ы БАЯННУУР АЙМГИЙН МОНГОЛ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

2018 оны 11 сарын 13 - 16 - ны хооронд ӨМӨЗО - ы Баяннуур аймгийн Ганц мод, Халиут хошууны болон төвийн Монгол сургуулиудын үйл ажиллагаатай танилцах аялалыг Дундговь аймгийн ЗДТГазраас зохион байгуулж, 10 багшийг туршлага судлах аялалд хамрууллаа. 
Тус аялалын хүрээнд 4 Монгол сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцаж,  Ганц модны боомтын Монгол бага сургуульд сурах бичгийн дээжийг гардуулан, Ляньхо хотын Монгол бага сургуульд Дундговь аймгийн Мандал сургуулийн бага ангийн багш н.Даваажав /Монгол улсын зөвлөх багш/, ЭДЦСургуулийн бага ангийн багш О.Эрдэнэтөгс /Тэргүүлэх зэрэгтэй/ нар математикийн хичээл зааж, харилцан туршлагаа хуваалцлаа. 




Sunday, November 11, 2018

"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгуулагдлаа. 
2018 оны 11 сарын 07 өдөр төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж, сургуулийн захирал Н.Долгоржав хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны амжилт ололтоо танилцуулан, багш ажилтнуудын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, "Эерэг бол гоё - Эерэг болгоё" аяны хүрээнд нийгмийн ажилтан Г.Цолмон "Багш - Хүүхэд - Эцэг эхийн харилцаа" сургалтыг зохион байгуулж, сургуулийн үйл ажиллагааны сэтгэл ханамж болон багш ажилтнуудын ёсзүйн үнэлгээ судалгааг авч нэгтгэхэд цаг ашиглалт болон ёс зүйн ерөнхий үнэлгээ 95,7 хувьтай дүгнэгдлээ. 





Tuesday, November 6, 2018

"ЦАХИМ ОРЧИН ЗӨВ БОЛ ГОЁ - ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ" 

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс "Цахим орчныг зөв болгоё" сарын аяныг эхлүүлэн, БСШУСЯамны сайд энэ санаачлагыг дэмжин ажиллаж байна. Аяны хүрээнд бүх ерөнхий боловсролын байгууллагууд эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд багачууд, багш ажилтан ажиллагсдадаа цахим орчны соёлтой бөгөөд эерэг оролцогч байхыг уриалсан үйл ажиллагааг эрчимжүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай сургууль энэ аяны хүрээнд 2016 онд хийгдсэн "Цахим орчинд соёлтой оролцоцгооё" шторкоо та бүхэнд хүргэж байна. Та бүхэн өөрөө үзсэн бол бусдадаа бас дамжуулан түгээж, хамтаараа цахим орчныг эерэг болгох давалгаанд нэгдээрэй.



Tuesday, October 30, 2018

Багшийн ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдлээ. 










Wednesday, October 24, 2018

"АРХИДАЛТГҮЙ АЙМАГ - ДУНДГОВЬ" сурталчилгаа, мэдээллийн өдөрлөг зохион байгуулагдлаа. 

2018.10.24 - ний өдөр Дундговь аймгийн ЗДТГазар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй "Архидалтгүй аймаг - Дундговь" сурталчилгаа мэдээллийн өдөрлөг зохион байгуулагдлаа. Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн н.Цогтсугар, тус нийгэмлэгийн ерөнхий менежер н.Батсайхан нар төрийн байгууллагуудын удирдлагууд, ажилтан, албан хаагчид, иргэдэд "Бүтээлч сэтгэлгээ, тархины гайхамшиг" лекц, 6 - 9 ангийн сурагчдад цахим орчны сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах, эцэг эх, багш, үе тэнгийнхэнтэйгээ харилцах эерэг харилцаа хандлага, үгийн хүч, архигүй ирээдүй зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө. 





Monday, October 22, 2018

"Ерөнхий боловсролын сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн" - ий жагсаалтыг танилцуулж байна. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН 2013 оны 06 сарын 04 - ний өдрийн 207 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын дагуу сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг хоол үйлдвэрлэгч, борлуулагч, эцэг эх, асран хамгаалагчдад танилцууллаа. Дээрх жагсаалтанд орсон хоол, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилсэн, худалдаалсан тохиолдолд тухайн худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчийг журам зөрчсөн заалтаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоон, шаталсан арга хэмжээг авдаг байна. 




Saturday, October 20, 2018

Сургууль, дотуур байрын орчинд "ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ" - г хийж, эрсдэлт нөхцлийг бууруулах арга хэмжээг авлаа. 

Сургуулийн захирлын 2016 оны 04 сарын 22 - ны өдрийн А/01тоот тушаалаар байгуулагдсан ХАБЭА - н орон тооны бус зөвлөлөөс 2018.09.10 - нд БСШУССайдын 2018.07.31 - ний өдрийн А/476 тоот тушаалын хавсралтын 6.2.3, Дундговь аймгийн БСУГ - ын 2018.09.10 - ны өдрийн 125 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн сургууль дотуур байрын орчинд урьдчилан сэргийлэх үзлэг, эрсдэлийн үнэлгээг хийж, сургуулийн нярав, дотуур байрын багш, анги удирдсан багш нарт орчны эрсдэлийг бууруулах чиглэлээр хийх нийт 32 шаардлагыг хүргүүлэн, 2018.09.21 - ний өдөр мэдэгдэх хуудсаар өгсөн зөвлөмжийг шалган хүлээж авлаа. Тус үнэлгээний хүрээнд анги танхим, сургууль, дотуур байрын орчинд эрүүл мэндийн булан, цахилгааны аюулгүй байдал, цонхны дулаалга, шатны болон хашаа хайсны аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангалтын чиглэлээр нийт 1.026.000 төгрөгийн ажлууд хийгдсэн байна.

Friday, October 19, 2018

"БАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ" - өөр сургуулийн үйл ажиллагаагаа танилцууллаа. 

2018.10.19 - ний өдөр 3 багийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус өдөрлөгөөр сургуулийн захирал сургуулийн үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголтыг, сургалтын менежер үнэлгээний шинэчилсэн журмыг, нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын бодлого, сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн ашиглах журам болон хүүхэд хамгааллын аюулгүй байдлын зөвлөмжүүдийг тус тус танилцуулан, үнэлгээний шинэчилсэн журам, чухал шаардлагатай үед холбоо барих утасны дугааруудыг хуралд оролцсон 126 иргэнд брошур байдлаар бэлтгэн хүргэлээ. 




Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...