Tuesday, November 20, 2018

ӨМӨЗО - ы БАЯННУУР АЙМГИЙН МОНГОЛ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

2018 оны 11 сарын 13 - 16 - ны хооронд ӨМӨЗО - ы Баяннуур аймгийн Ганц мод, Халиут хошууны болон төвийн Монгол сургуулиудын үйл ажиллагаатай танилцах аялалыг Дундговь аймгийн ЗДТГазраас зохион байгуулж, 10 багшийг туршлага судлах аялалд хамрууллаа. 
Тус аялалын хүрээнд 4 Монгол сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцаж,  Ганц модны боомтын Монгол бага сургуульд сурах бичгийн дээжийг гардуулан, Ляньхо хотын Монгол бага сургуульд Дундговь аймгийн Мандал сургуулийн бага ангийн багш н.Даваажав /Монгол улсын зөвлөх багш/, ЭДЦСургуулийн бага ангийн багш О.Эрдэнэтөгс /Тэргүүлэх зэрэгтэй/ нар математикийн хичээл зааж, харилцан туршлагаа хуваалцлаа. 





No comments:

Post a Comment

Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...