Tuesday, December 11, 2018

"ЭХ ХЭЛ БИЧИГ" - ийн хичээлийн "Мэргэжлийн 7 хоног" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

2018.12.03 - 07 хооронд Эх хэл бичгээ хүндэтгэн сурталчилж, бахархан түгээх 7 хоногийн аяныг Бага ангийн заах аргын нэгдэл, Хэл, Уранзохиолын багшийн хамтаар амжилттай зохион байгуулж дууслаа. Тус аяны хүрээнд сургуулийн нийт сурагчид болон Төрийн албан хаагчид, иргэдийг нийтэд нь хамруулан : 

Сурагчдын дунд : 
  1. Хуулан бичлэгийн уралдаан /Монгол бичиг болон кирилл/ - 1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд С.Уранбайгаль багштай 8а анги 
  2. Цээжээр бичих уралдаан -  1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд 77,7 оноогоор О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд 70,5 оноогоор С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд 70 оноогоор Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд 68 оноогоор М.Пүрэвсүрэн багштай 6а анги 
  3. Үсэглэлийн хаад - Тэргүүн байранд Э.Лхагвасүрэн ахлагчтай 6а ангийн 1 дүгээр баг, Дэд байранд Т.Дамдинбазар ахлагчтай 6а ангийн 2 дугаар баг 
ТАХаагчдын дунд : 
  1. Хуулан бичлэгийн уралдаан /Монгол бичиг болон кирилл/
  2. Миний нэрийн хуудас /гарын үсгийн уралдаан/
  3. Уран бичлэгийн уралдаан 
  4. Үсэглэлийн хаад тэмцээнүүдийг зохион байгуулж, нийлбэр дүнгээр Тэргүүн байранд ЗДТГазрын хамт  олон, Дэд байранд Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарлаа. 








No comments:

Post a Comment

Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...