- Нийт багш ажилтнуудын хурлаар багш ажилтан ажиллагсдын мөрдөх 10А - ын дүрмийг
- Охид болон хөвгүүдийн зөвлөлөөс суралцагч бидний хэвшүүлэх 10 дүрмийг тус тус нийт хамт олны саналд үндэслэн боловсруулж, нийтээрээ 2019 - 2020 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлаас эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ.
WELCOME TO OUR BLOG
Wednesday, November 6, 2019
Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо
Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :
Sunday, October 20, 2019
Суралцагчдад гарын бэлэг гардууллаа.
Луус сумаас аймгийн ИТХ - д сонгогдсон тэргүүлэгч Б.Гантогтохын санаачлагаар хүүхдийн сайн сайхан байдлыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй Panda pack төслийн гарын бэлгийг бага ангийн сурагчдад гардууллаа. Бидний хүүхдүүдийн сурах их хүсэл эрмэлзлийг дэмжин, хамтарч ажилладаг төлөөлөгч танд сургуулийн суралцагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын их амжилтыг хүсье.
"Үүргээрээ манлайлъя" уралдаан зарлагдлаа.
👋👋😊 БСШУСЯамнаас энэ хичээлийн жилд эцэг эхчүүд, сургуулийн хооронд гэрээ байгуулан, харилцан үүрэгтэй ажиллахыг чиглэл болгосон байгааг та бид бүгд мэдэж байгаа. Сургуулийн хамт олноос тус гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх, эцэг эхчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, алдаршуулах зорилготойгоор "Үүргээрээ манлайлъя" уралдааныг 2020 оны 05 сарын 25 - ны өдрийг хүртэл зарлаж байна. 1 - 9 дүгээр ангийн бүх эцэг эхчүүд дараах 6 - н номинацид өрсөлдөж, холбогдох материал бүрдүүлэлт болон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шилдгүүдээ шалгаруулах юм. Өнгөлөг маргаашийн эздийг бэлтгэх их үйлсэд хамтдаа урагшилцгаая. Та бүхэндээ амжилт хүсье.
Monday, October 14, 2019
Охид хөвгүүдийн зөвлөл байгуулагдлаа.
2019 оны 10 сарын 14 - ний өдөр Луус сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Өлзийхишигийн санаачлагаар 6 - 9 ангийн охид хөвгүүдэд харилцаа хандлагын сургалт мэдээллийг зохион амжилттай зохион байгууллаа. Охидын сургалтыг Дундговь аймгийн "Номын гүүр" төвийн багш, залуусын оролцоо манлайллын Lead Mongolia - 2018 хөтөлбөрийн оролцогч Ж.Нарангарав, хөвгүүдийн сургалтыг ЭДЦСургуулийн бага ангийн багш, залуусын оролцоо манлайллын Lead Mongolia - 2019 хөтөлбөрийн оролцогч О.Эрдэнэтөгс нар зохион байгуулж, сургалт, ярилцлагын төгсгөлд тус бүр нь 9 суралцагчийн бүрэлдэхүүнтэй Охидын болон Хөвгүүдийн зөвлөлийг байгуулж, цаашид хүүхдийн хүмүүжил, төлөвшил, оролцоо, хөгжлийн чиглэлээр чадавхижуулах сургалтыг "Эмэгтэйчүүдийн зөвлөл" - ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажиллахаар боллоо.
Бидний хүүхдүүдэд өөрсдийн үнэт цаг, мэдлэг мэдээллээсээ хуваалцан сургалт зохион байгуулсан болон санаачилсан та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье.
Бидний хүүхдүүдэд өөрсдийн үнэт цаг, мэдлэг мэдээллээсээ хуваалцан сургалт зохион байгуулсан болон санаачилсан та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье.
Thursday, October 3, 2019
Монголын багш нарын 53 дахь баярын өдрийн мэндийг хүргэе.
Монголын багш нарын 53 дахь баярын өдрийн мэндийг нийт сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагын ажилтан албан хаагч, ахмад үеийн багш нартаа хүргэе. Тэмдэглэлт баярын өдрийг угтан, нийт багш нарын дунд "Мини олимпиад" ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Тус уралдааны үеэр аймгийн засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар хүрэлцэн ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцан амжилт хүссэн бөгөөд олимпиадын тэргүүн байранд Орос хэлний багш М.Пүрэвсүрэн, дэд байранд Монгол хэл, бичгийн багш Э.Энхжаргал, гутгаар байранд Англи хэлний багш С.Уранбайгаль нар шалгарлаа.
Monday, September 30, 2019
Нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулагдлаа.
ЗОРИЛГО : 2018 – 2019 оны хичээлийн жилийн үйл
ажиллагааны ололт амжилт, багш суралцагчдын хөгжлийн ахиц, боловсролын салбарт
шинээр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг танилцуулах, эцэг эх, олон нийтийн
зүгээс 2019 – 2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд тусгах ажил хэрэгч
саналууд болон хэрэглэгчийн үнэлгээ авах,
ХҮРЭХ ҮР ДҮН : Сургууль дотуур байрын үйл ажиллагааг эцэг
эх, олон нийтэд танилцуулан, хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт авч, шинэ хичээлийн
жилийн төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах саналуудыг нэгтгэн, ажил хэрэг
болгосон байна.
ОРОЛЦОГЧДЫН ТОО : Эцэг эх
олон нийтийн төлөөлөл – 48, багш ажилтан – 32
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ :
Өртөө 1. Бага ангийн заах аргын нэгдэл : Багш сурагчдын
онцлох амжилт бүтээл, 1 – 5 дугаар ангийн “Эко хичээл” үйл ажиллагааны тайлан,
сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, эцэг эх олон нийтэд үйл ажиллагаагаа
танилцууллаа.
Өртөө 2. Дунд ангийн заах
аргын нэгдэл : Багш сурагчдын онцлох амжилт бүтээл, ээлжит хичээлийн хөтөлбөр
төлөвлөлтийн онцлог, хэрэглэгдэхүүний сангаар үзэсгэлэн гаргаж, эцэг эх олон
нийтэд үйл ажиллагаагаа танилцууллаа.
Өртөө 3. Хүүхдэд ээлтэй
дотуур байр : Хүүхдэд ээлтэй дотуур байр хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж
буй үйл ажиллагаа, орчин бүрдүүлэлт, хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр
үзэсгэлэн гаргаж, эцэг эх олон нийтэд үйл ажиллагаагаа танилцууллаа.
Өртөө 4. Захиргаа аж ахуй
: Сургууль, дотуур байранд хийгдсэн хөрөнгө оруулалт, хөрөнгийн альбом,
сургалт, үйл ажиллагааны чиглэлээр баримталж буй дүрэм журмуудыг эцэг эх, олон
нийтэд танилцууллаа.
Өртөө 5. Хоол үйлдвэрлэл :
Дотуур байр, үдийн цай хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдад зориулсан менюны
дагуух амталгаат үзэсгэлэнд 10 нэр төрлийн хоолыг бэлтгэн, эцэг эх, олон нийтэд
хүргэлээ.
Сургалт мэдээллийн үйл
ажиллагаа :
v Сургуулийн
захирал Н.Долгоржав – Сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон
Боловсролын нийгмийн эгэх хариуцлага сэдэвт сургалт
v
Эрх зүйн хөтөч, Нийгмийн ажилтан Г.Цолмон – Боловсролын
тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлт, хүүхэд хамгаалал ба хариуцлага сэдэвт
сургалт, Эцэг эхтэй байгуулах гэрээний талаар мэдээлэл
v Насан
туршийн боловсрол төвийн арга зүйч Б.Гоёомаа – хэрэглэгчийн үнэлгээг тус тус
авч, нээлттэй мэдээллийн өдөрлөгөө амжилттай өндөрлөлөө. Хэрэглэгчийн
үнэлгээний дүнгээр нийт оролцогчдын 66,6 хувь нь үйл ажиллагаа эрс сайжирсан,
33,3 хувь хэвийн үргэлжилж байгаа гэсэн үнэлгээг өгсөн ба сөрөг үнэлгээгүй
дүгнэгдлээ.
Tuesday, September 24, 2019
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.
2019.09.27 - ны баасан гарагийн 10 - 13 цагийн хооронд ЕБСургуулийн спорт зааланд Нээлттэй хаалганы өдрлөг зохион байгуулагдах тул эцэг эхчүүд, олон нийт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Monday, September 16, 2019
Эрхзүйн хөтөч хуудас ажиллуулж эхэллээ.
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургуулийн нийгмийн ажилтан Г.Цолмон, Насан туршийн боловсрол төвийн багш Б.Гоёомаа нар "Эрх зүйн хөтөч" - өөр бэлтгэгдэн, ажиллаж эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн мэдээллийг орон нутагт хүртээмжтэй түгээх зорилгоор "Эрхзүйн хөтөч" фэйсбүүк группыг нээн ажиллуулж байна. Та бүхэн тус хуудсанд хандан мэдээллийг цаг алдалгүй авах бүрэн боломжтой.
https://www.facebook.com/groups/434635587149412/ - Эрхзүйн хөтөч хуудас
http://e-khutuch.mn/?fbclid=IwAR1rW-HGQ4Ma3I7cJD2XmsVhgy5dszhhRIkjtULXB1B7cDo2c3TqvNyojA4 - Цахим хөтөч хууль эрхзүйн тусламжийн вэб хуудас
https://www.facebook.com/%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D1%8C-%D0%97%D2%AF%D0%B9%D0%BD-%D0%9B%D1%83%D1%83%D0%B6%D0%B8%D0%BD-1-728373897515476/ - Хууль зүйн луужин 1 хуудас
https://www.facebook.com/groups/434635587149412/ - Эрхзүйн хөтөч хуудас
http://e-khutuch.mn/?fbclid=IwAR1rW-HGQ4Ma3I7cJD2XmsVhgy5dszhhRIkjtULXB1B7cDo2c3TqvNyojA4 - Цахим хөтөч хууль эрхзүйн тусламжийн вэб хуудас
https://www.facebook.com/%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D1%8C-%D0%97%D2%AF%D0%B9%D0%BD-%D0%9B%D1%83%D1%83%D0%B6%D0%B8%D0%BD-1-728373897515476/ - Хууль зүйн луужин 1 хуудас
Хүүхэд хамгааллын сургалт мэдээлэл хийж, ёс зүйн гэрээгээ шинэчлэн байгууллаа.
2019 - 2020 оны хичээлийн жилийн хүүхэд хамгааллын үйл ажиллагааны эхлэл болгон нийт багш ажилтнуудад "Хүүхэд хамгааллын бодлого" түүнд холбогдох дүрэм журмуудаар сургалт мэдээллийг зохион байгуулж, нийт 36 багш ажилтантай 2019.09.10 - ны өдөр "Хүүхэд хамгааллын ёс зүйн гэрээ" - г байгууллаа.
Wednesday, December 26, 2018
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан дотоод сургалтууд зохион байгуулагдаж эхэллээ.
2018.12.25 - ны өдөр сургуулийн захирал Н.Долгоржав багш ажилтнуудад
- Багшийн хөгжлийн тухай хууль
- Багшийн хөгжлийн дэвтэр
- Багш ажилтнуудын ёс зүй
- БМДИ - ийн үндсэн сургалт
- Сургуульд суурилсан хичээл судалгаа
- ЕБС - ийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт
- БМДИ, Unitel - ээс хамтран зохион байгуулж буй уралдаануудын талаар мэдээлэл, сургалт зохион байгууллаа.
Засгийн газрын 276 дугаар тогтоол, БСШУСЯамны сайдын А/608 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллах суурь боломж бүрдлээ.
2018.12 дугаар сараас сургууль, сургалтын байгууллагын орчинд гар утас, түүнтэй адилтгах цахим хэрэгсэл ашиглахгүй байх тогтоол, журмыг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд, суралцагсдад яаралттай үед холбоо барих боломжгүй хүндрэлтэй тал байсныг сургууль дээр 83129070, дотуур байран дээр 98961323 суурин G - Mobile утаснуудыг байршуулж, байнгын ажиллагаатай болголоо.
"Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь" сэдэвт үндэсний 11 дэх удаагийн уралдааны Тэргүүн байр тодорлоо.
2018 оны "Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь" сэдэвт үндэсний 11 дэх удаагийн уралдаан 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тус илтгэлийн уралдаанд Математик, физикийн багш Төрбатын Буянтогтохын "Дүрсийг параллель зөөлтөөр хувиргах" сэдэвт бүтээл Тэргүүн байранд шалгарч, улсын уралдааныг манлайллаа. Хамт олныхоо болон эрхэм эцэг эхчүүд, бяцхан суралцагчдынхаа нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлж, ажил хөдөлмөрийн гялалзсан их амжилтыг хүсэн ерөөе.
Tuesday, December 11, 2018
"ЭХ ХЭЛ БИЧИГ" - ийн хичээлийн "Мэргэжлийн 7 хоног" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
2018.12.03 - 07 хооронд Эх хэл бичгээ хүндэтгэн сурталчилж, бахархан түгээх 7 хоногийн аяныг Бага ангийн заах аргын нэгдэл, Хэл, Уранзохиолын багшийн хамтаар амжилттай зохион байгуулж дууслаа. Тус аяны хүрээнд сургуулийн нийт сурагчид болон Төрийн албан хаагчид, иргэдийг нийтэд нь хамруулан :
Сурагчдын дунд :
- Хуулан бичлэгийн уралдаан /Монгол бичиг болон кирилл/ - 1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд С.Уранбайгаль багштай 8а анги
- Цээжээр бичих уралдаан - 1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд 77,7 оноогоор О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд 70,5 оноогоор С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд 70 оноогоор Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд 68 оноогоор М.Пүрэвсүрэн багштай 6а анги
- Үсэглэлийн хаад - Тэргүүн байранд Э.Лхагвасүрэн ахлагчтай 6а ангийн 1 дүгээр баг, Дэд байранд Т.Дамдинбазар ахлагчтай 6а ангийн 2 дугаар баг
ТАХаагчдын дунд :
Sunday, December 9, 2018
"Багш ажилтнуудтай ёс зүй, сахилга хариуцлагын гэрээ" - г шинэчлэн байгууллаа.
БСШУССайдын 2018.05.01 - ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, БСШУССайдын 2018.07.31 - ний А/476 дугаар тушаалыг тус тус үндэслэн, 2018.12.04 - ний өдөр байгууллагын багш ажилтан, ажиллагсад нийт 34 хүнтэй сургуулийн ёс зүйн зөвлөл, сургуулийн захирал нар гэрээ байгуулан, ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр сургалт мэдээлэл өглөө.
Tuesday, December 4, 2018
"МАТЕМАТИК" - ийн хичээлийн "МЭРГЭЖЛИЙН 7 ХОНОГ" зохион байгуулагдлаа.
2018.11.26 - 30 өдрүүдэд Математикийн хичээлийн мэргэжил сурталчилах 7 хоногийн хүрээнд :
- 6 - 9 ангийн сурагчдын дунд математик, сэтгэх чадварын энгийн түвшний мэдлэг шалгах 200 асуулт бүхий "АХА" тэмцээн - Тэргүүн байр 7а ангийн сурагч Э.Мөнххүслэн, Дэд байр 7а ангийн сурагч Э.Лхагвадорж, Гутгаар байр 8а ангийн сурагч Б.Долгормаа
- 6 - 9 ангийн сурагчдын дунд "Алгебрийн илэрхийлэл" нэгж хичээлийн хүрээнд "Дэвжээ" тэмцээн - Тэргүүн байранд М.Пүрэвсүрэн багштай 6а анги, Дэд байранд Э.Энхжаргал багштай 7а анги
- 6 дугаар ангид "Гурвалжны тэнцэтгэл биш" үзүүлэх хичээл
- Математикийн цаг сонины нэрэмжит олимпиадыг 2 - 9 дүгээр ангийн сурагчдын дунд тус тус амжилттай зохион байгууллаа.
Tuesday, November 20, 2018
ЛУУС СУМЫН ЕБС - д НЯРАВЫН АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА.
2018.11.26 - ны өдрийг дуустал материалыг сургуулийн бичиг хэргийн ажилтан дээр хүлээн авна. Дэлгэрэнгүйг дараах линкээр орж харна уу.
ӨМӨЗО - ы БАЯННУУР АЙМГИЙН МОНГОЛ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2018 оны 11 сарын 13 - 16 - ны хооронд ӨМӨЗО - ы Баяннуур аймгийн Ганц мод, Халиут хошууны болон төвийн Монгол сургуулиудын үйл ажиллагаатай танилцах аялалыг Дундговь аймгийн ЗДТГазраас зохион байгуулж, 10 багшийг туршлага судлах аялалд хамрууллаа.
Тус аялалын хүрээнд 4 Монгол сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцаж, Ганц модны боомтын Монгол бага сургуульд сурах бичгийн дээжийг гардуулан, Ляньхо хотын Монгол бага сургуульд Дундговь аймгийн Мандал сургуулийн бага ангийн багш н.Даваажав /Монгол улсын зөвлөх багш/, ЭДЦСургуулийн бага ангийн багш О.Эрдэнэтөгс /Тэргүүлэх зэрэгтэй/ нар математикийн хичээл зааж, харилцан туршлагаа хуваалцлаа.
Subscribe to:
Posts (Atom)
Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо
Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн : Нийт багш аж...
-
Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн : Нийт багш аж...
-
Монголын багш нарын 53 дахь баярын өдрийн мэндийг нийт сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагын ажилтан албан хаагч, ахмад үеийн багш н...
-
Багшийн ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдлээ. ...