Wednesday, December 26, 2018

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан дотоод сургалтууд зохион байгуулагдаж эхэллээ.

2018.12.25 - ны өдөр сургуулийн захирал Н.Долгоржав багш ажилтнуудад 



  1. Багшийн хөгжлийн тухай хууль 
  2. Багшийн хөгжлийн дэвтэр 
  3. Багш ажилтнуудын ёс зүй 
  4. БМДИ - ийн үндсэн сургалт
  5. Сургуульд суурилсан хичээл судалгаа 
  6. ЕБС - ийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт 
  7. БМДИ, Unitel - ээс хамтран зохион байгуулж буй уралдаануудын талаар мэдээлэл, сургалт зохион байгууллаа. 

Засгийн газрын 276 дугаар тогтоол, БСШУСЯамны сайдын А/608 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллах суурь боломж бүрдлээ. 

2018.12 дугаар сараас сургууль, сургалтын байгууллагын орчинд гар утас, түүнтэй адилтгах цахим хэрэгсэл ашиглахгүй байх тогтоол, журмыг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд, суралцагсдад яаралттай үед холбоо барих боломжгүй хүндрэлтэй тал байсныг сургууль дээр 83129070, дотуур байран дээр 98961323 суурин G - Mobile утаснуудыг байршуулж, байнгын ажиллагаатай болголоо. 
"Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь" сэдэвт үндэсний 11 дэх удаагийн уралдааны Тэргүүн байр тодорлоо. 

2018 оны "Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь" сэдэвт үндэсний 11 дэх удаагийн уралдаан 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тус илтгэлийн уралдаанд Математик, физикийн багш Төрбатын Буянтогтохын "Дүрсийг параллель зөөлтөөр хувиргах" сэдэвт бүтээл Тэргүүн байранд шалгарч, улсын уралдааныг манлайллаа. Хамт олныхоо болон эрхэм эцэг эхчүүд, бяцхан суралцагчдынхаа нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлж, ажил хөдөлмөрийн гялалзсан их амжилтыг хүсэн ерөөе. 

Tuesday, December 11, 2018

"ЭХ ХЭЛ БИЧИГ" - ийн хичээлийн "Мэргэжлийн 7 хоног" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

2018.12.03 - 07 хооронд Эх хэл бичгээ хүндэтгэн сурталчилж, бахархан түгээх 7 хоногийн аяныг Бага ангийн заах аргын нэгдэл, Хэл, Уранзохиолын багшийн хамтаар амжилттай зохион байгуулж дууслаа. Тус аяны хүрээнд сургуулийн нийт сурагчид болон Төрийн албан хаагчид, иргэдийг нийтэд нь хамруулан : 

Сурагчдын дунд : 
  1. Хуулан бичлэгийн уралдаан /Монгол бичиг болон кирилл/ - 1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд С.Уранбайгаль багштай 8а анги 
  2. Цээжээр бичих уралдаан -  1 - 5 дугаар ангиудаас Тэргүүн байранд 77,7 оноогоор О.Ганцэцэг багштай 5а анги, Дэд байранд 70,5 оноогоор С.Эрдэнэжаргал багштай 2а, 6 - 9 дүгээр ангиудаас Тэргүүн байранд 70 оноогоор Э.Энхжаргал багштай 7а анги, Дэд байранд 68 оноогоор М.Пүрэвсүрэн багштай 6а анги 
  3. Үсэглэлийн хаад - Тэргүүн байранд Э.Лхагвасүрэн ахлагчтай 6а ангийн 1 дүгээр баг, Дэд байранд Т.Дамдинбазар ахлагчтай 6а ангийн 2 дугаар баг 
ТАХаагчдын дунд : 
  1. Хуулан бичлэгийн уралдаан /Монгол бичиг болон кирилл/
  2. Миний нэрийн хуудас /гарын үсгийн уралдаан/
  3. Уран бичлэгийн уралдаан 
  4. Үсэглэлийн хаад тэмцээнүүдийг зохион байгуулж, нийлбэр дүнгээр Тэргүүн байранд ЗДТГазрын хамт  олон, Дэд байранд Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарлаа. 








Sunday, December 9, 2018

"Багш ажилтнуудтай ёс зүй, сахилга хариуцлагын гэрээ" - г шинэчлэн байгууллаа. 

БСШУССайдын 2018.05.01 - ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, БСШУССайдын 2018.07.31 - ний А/476 дугаар тушаалыг тус тус үндэслэн, 2018.12.04 - ний өдөр байгууллагын багш ажилтан, ажиллагсад нийт 34 хүнтэй сургуулийн ёс зүйн зөвлөл, сургуулийн захирал нар гэрээ байгуулан, ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр сургалт мэдээлэл өглөө.



Tuesday, December 4, 2018

"МАТЕМАТИК" - ийн хичээлийн "МЭРГЭЖЛИЙН 7 ХОНОГ" зохион байгуулагдлаа. 

2018.11.26 - 30 өдрүүдэд Математикийн хичээлийн мэргэжил сурталчилах 7 хоногийн хүрээнд : 
  • 6 - 9 ангийн сурагчдын дунд математик, сэтгэх чадварын энгийн түвшний мэдлэг шалгах 200 асуулт бүхий "АХА" тэмцээн - Тэргүүн байр 7а ангийн сурагч Э.Мөнххүслэн, Дэд байр 7а ангийн сурагч Э.Лхагвадорж, Гутгаар байр 8а ангийн сурагч Б.Долгормаа 
  • 6 - 9 ангийн сурагчдын дунд "Алгебрийн илэрхийлэл" нэгж хичээлийн хүрээнд "Дэвжээ" тэмцээн - Тэргүүн байранд М.Пүрэвсүрэн багштай 6а анги, Дэд байранд Э.Энхжаргал багштай 7а анги
  • 6 дугаар ангид "Гурвалжны тэнцэтгэл биш" үзүүлэх хичээл 
  • Математикийн цаг сонины нэрэмжит олимпиадыг 2 - 9 дүгээр ангийн сурагчдын дунд тус тус амжилттай зохион байгууллаа. 







Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...