Monday, September 30, 2019

Нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулагдлаа.




ЗОРИЛГО : 2018 – 2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны ололт амжилт, багш суралцагчдын хөгжлийн ахиц, боловсролын салбарт шинээр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг танилцуулах, эцэг эх, олон нийтийн зүгээс 2019 – 2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд тусгах ажил хэрэгч саналууд болон хэрэглэгчийн үнэлгээ авах,

ХҮРЭХ ҮР ДҮН : Сургууль дотуур байрын үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд танилцуулан, хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт авч, шинэ хичээлийн жилийн төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах саналуудыг нэгтгэн, ажил хэрэг болгосон байна.

            ОРОЛЦОГЧДЫН ТОО : Эцэг эх олон нийтийн төлөөлөл – 48, багш ажилтан – 32

            ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ :
Өртөө 1. Бага ангийн заах аргын нэгдэл : Багш сурагчдын онцлох амжилт бүтээл, 1 – 5 дугаар ангийн “Эко хичээл” үйл ажиллагааны тайлан, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, эцэг эх олон нийтэд үйл ажиллагаагаа танилцууллаа.
            Өртөө 2. Дунд ангийн заах аргын нэгдэл : Багш сурагчдын онцлох амжилт бүтээл, ээлжит хичээлийн хөтөлбөр төлөвлөлтийн онцлог, хэрэглэгдэхүүний сангаар үзэсгэлэн гаргаж, эцэг эх олон нийтэд үйл ажиллагаагаа танилцууллаа.
            Өртөө 3. Хүүхдэд ээлтэй дотуур байр : Хүүхдэд ээлтэй дотуур байр хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа, орчин бүрдүүлэлт, хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр үзэсгэлэн гаргаж, эцэг эх олон нийтэд үйл ажиллагаагаа танилцууллаа.
            Өртөө 4. Захиргаа аж ахуй : Сургууль, дотуур байранд хийгдсэн хөрөнгө оруулалт, хөрөнгийн альбом, сургалт, үйл ажиллагааны чиглэлээр баримталж буй дүрэм журмуудыг эцэг эх, олон нийтэд танилцууллаа.
            Өртөө 5. Хоол үйлдвэрлэл : Дотуур байр, үдийн цай хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдад зориулсан менюны дагуух амталгаат үзэсгэлэнд 10 нэр төрлийн хоолыг бэлтгэн, эцэг эх, олон нийтэд хүргэлээ.
            Сургалт мэдээллийн үйл ажиллагаа :
v  Сургуулийн захирал Н.Долгоржав – Сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон Боловсролын нийгмийн эгэх хариуцлага сэдэвт сургалт
v  Эрх зүйн хөтөч, Нийгмийн ажилтан Г.Цолмон – Боловсролын тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлт, хүүхэд хамгаалал ба хариуцлага сэдэвт сургалт, Эцэг эхтэй байгуулах гэрээний талаар мэдээлэл
v  Насан туршийн боловсрол төвийн арга зүйч Б.Гоёомаа – хэрэглэгчийн үнэлгээг тус тус авч, нээлттэй мэдээллийн өдөрлөгөө амжилттай өндөрлөлөө. Хэрэглэгчийн үнэлгээний дүнгээр нийт оролцогчдын 66,6 хувь нь үйл ажиллагаа эрс сайжирсан, 33,3 хувь хэвийн үргэлжилж байгаа гэсэн үнэлгээг өгсөн ба сөрөг үнэлгээгүй дүгнэгдлээ.

Tuesday, September 24, 2019

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.

2019.09.27 - ны баасан гарагийн 10 - 13 цагийн хооронд ЕБСургуулийн спорт зааланд Нээлттэй хаалганы өдрлөг зохион байгуулагдах тул эцэг эхчүүд, олон нийт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Monday, September 16, 2019

Эрхзүйн хөтөч хуудас ажиллуулж эхэллээ.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургуулийн нийгмийн ажилтан Г.Цолмон, Насан туршийн боловсрол төвийн багш Б.Гоёомаа нар "Эрх зүйн хөтөч" - өөр бэлтгэгдэн, ажиллаж эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн мэдээллийг орон нутагт хүртээмжтэй түгээх зорилгоор "Эрхзүйн хөтөч" фэйсбүүк группыг нээн ажиллуулж байна. Та бүхэн тус хуудсанд хандан мэдээллийг цаг алдалгүй авах бүрэн боломжтой.
https://www.facebook.com/groups/434635587149412/ - Эрхзүйн хөтөч хуудас
http://e-khutuch.mn/?fbclid=IwAR1rW-HGQ4Ma3I7cJD2XmsVhgy5dszhhRIkjtULXB1B7cDo2c3TqvNyojA4 - Цахим хөтөч хууль эрхзүйн тусламжийн вэб хуудас
https://www.facebook.com/%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D1%8C-%D0%97%D2%AF%D0%B9%D0%BD-%D0%9B%D1%83%D1%83%D0%B6%D0%B8%D0%BD-1-728373897515476/ - Хууль зүйн луужин 1 хуудас


Хүүхэд хамгааллын сургалт мэдээлэл хийж, ёс зүйн гэрээгээ шинэчлэн байгууллаа.

2019 - 2020 оны хичээлийн жилийн хүүхэд хамгааллын үйл ажиллагааны эхлэл болгон нийт багш ажилтнуудад "Хүүхэд хамгааллын бодлого" түүнд холбогдох дүрэм журмуудаар сургалт мэдээллийг зохион байгуулж, нийт 36 багш ажилтантай 2019.09.10 - ны өдөр "Хүүхэд хамгааллын ёс зүйн гэрээ" - г байгууллаа.

Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хүргэж буй мэдээллүүдтэй дараах холбоосоор орж танилцана уу

https://iaac.mn/category/222?menu=175

Хамт олноороо мөрдөж хэвшүүлэх дүрэмтэй боллоо

Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :  Нийт багш аж...